Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал өнөөдөр /2022.05.17/ Төв аймгийн Бүрэн сумын иргэд хөдөлмөрчид, малчид, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж болон ажлын тайлангаа танилцуулан, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд сумын удирдлагууд, малчидтай малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.

Энэ хичээлийн жилд сумын ЕБС-ийн 1-12-р ангид 538 сурагч суралцаж байна. Сургуулийн дотуур байр 1978 онд 50 ортой баригдсан бөгөөд одоогоор 52 хүүхэд амьдарч байгаа юм. Жил бүр 150-160 хүүхэд дотуур байранд орох хүсэлт гаргадаг боловч хүчин чадал хүрэлцдэггүй байжээ. 

Иймд малчин өрхийн хүүхдүүдийн сурч, хүмүүжих орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор 2022 оны улсын төсөвт 160 ортой дотуур байр шинээр барихад шаардагдах санхүүжилт тусгагдсан.

Шинэ дотуур байрын барилгын гүйцэтгэгчээр "Хөх үзүүр" ХХК шалгаран, 2023 онд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр өнөөдөр ажлаа эхлүүлж байна.