Цаг үеийн мэдээ

2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим БЗД-10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.

Гэмтсэн 3 хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байсан байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.