Цаг үеийн мэдээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийсэн талаар /2022.05.17/ мэдээлэл өглөө. 

НМХГ-ийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 28 нэрийн 68 архины дээжийг 563 үзүүлэлтээр Төв лабораторид хими, хүнд металлыг үлдэгдэл тодорхойлох  шинжилгээнд хамрууллаа. 

Шинжилгээний хяналтад хамрагдсан үйлдвэрийг хаяг, байршлаар авч үзвэл орон нутгийн 3 үйлдвэр нийслэлд бүртгэлтэй 9 аж ахуйн нэгжийн үйлдвэр байна. 

Нийт 68 дээжийн 5 буюу 7.3 хувь нь Монгол улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц” архи, Техникийн ерөнхий шаардлага, стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа” гэв.