Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Төв, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн тариалан бүхий сумдад хаврын тариалалтын явц, төрөөс тариаланчдад үзүүлж буй дэмжлэгийн хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Дэд сайд Г.Батсуурь “Энэ жилээс Монгол Улс хүнсний хангамж аюулгүй байдалд онцгойлон анхаарч, ойрын таван жилийн хугацаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлж Монголчуудыг эх орны хөрсөнд ургасан эрүүл, эко бүтээгдэхүүнээр хангахад хөдөө аж ахуйн салбарынхны хөдөлмөр, үүрэг оролцоо нэн чухал. Тийм учраас хаврын тариалалт явагдаж буй энэ чухал цаг үед тариан талбайд баялаг бүтээгчидтэйгээ биечлэн уулзаж, асуудлыг нь сонсож, даруй шийдвэрлэх нь чухал” болохыг онцолж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Булган аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн хэмжээнд энэ жил 43,2 мянган га талбайд үр тариа тариална. Тариалалтын явц 25 хувьтай үргэлжилж байна.

Таны сурталчилгаа