Цаг үеийн мэдээ

"Сити тур" хотын автобустай аялалд МУИС-д суралцдаг гадаад оюутнууд оролцож, Улаанбаатар хотын түүх, дурсгалт газруудаар зочиллоо. Аяллын үеэр оюутнууд хөтөлбөрийн дагуу Астропаркаар зочлон сансрын хөлөг, оддын театрт гайхамшигт сансар огторгуйн тухай сонирхолтой кино үзэж сонирхжээ. Мөн Цонжин болдог хөшөөт цогцолборт зочилж,  нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Олон орны төлөөлөл болсон оюутнууд маань замдаа өөрсдийн орны түүх, соёлын тухай дуу шүлгийг бусдадаа сонирхуулсан юм.