Цаг үеийн мэдээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 94, 2020 оны 17 дугаар тогтоолуудаар батлагдсан нүүлгэн шилжүүлэх 31 байршил, 192 түр цугларах талбайг болзошгүй гамшиг ослын үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ашиглахаар томилгоожуулсан талбайн ашиглалт, хамгаалалт, тэмдэгжүүлэлт, газрын зөрчил, барилга байгууламж барьсан эсэхэд мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны “Түр цугларах талбай, нүүлгэн шилжүүлэх байршил, түр байранд тавигдах шаардлага” А/305 дугаар тушаалын хүрээнд 2022 оны 05-р сарын 17-ны өдрөөс 06-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.