Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зарим мэдээлэлд тайлбар мэдэгдэл гаргажээ. Тайлбарт:  

"Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчдийн 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хурлаар одоо мөрдөгдөж буй "Үндэсний их баяр наадмын тухай хууль", мөн их ой болон улсын наадмын үзүүр түрүүний барилдаануудад гаргасан амжилтыг тооцож ирсэн уламжлалыг харгалзан үзэж 1924-2021 оны хугацаанд барилдан зохих амжилт, болзлыг хангасан бөхчүүдийн нэрсийн жагсаалтыг Баяр наадмын комисст хүргүүлээд байна.  

Уг нэрсийн жагсаалтад МҮБХ-ны Гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуугийн нэр огт байхгүй бөгөөд нэр бүхий телевизийн сэтгүүлч мэдээ бэлтгэхдээ улсын гарди П.Сүхбаттай андуурч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр анхлан нийтэлж ташаа мэдээ түгээсэнд энэхүү тайлбарыг хүргүүлж байна" гэжээ.