Цаг үеийн мэдээ

Бразилын Кашиас-ду-Сул хотод зохиогдсон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадамд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр 65 кг-ын жинд барилдан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан юм.

Нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчин  Н.Эрхэмбаяр болон багш Х.Пүрэвсүрэн, дасгалжуулагч Э.Баттүшиг нарыг Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.