Цаг үеийн мэдээ

Бэлтгэл дэд хурандаа Дашдондогийн Наранжаргал хоёр өдөр дараалан гэр бүл, хань ижил, хамт олноо баярлуулав. Эхний өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Алдарт эхийн одон II" хүртэж баярлуулсан бол өнөөдөр "Шилдэг энхийг сахиулагч" болж мөрдэс нэгт нөхдийнхөө өмнө бахархал дүүрэн өргөмжлүүлж, Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.

Тэр эхний өдөр монгол дээлээрээ гоёж, үр хүүхдүүд, хань ижлээрээ чимж, намбалаг сайхан гэргий гэдгээрээ "уншигдсан" бол хоёр дахь өдрөө эрэмгий дайчин офицер, энхийг сахиулах үйлсэд манлайлагч эмэгтэй гэдгээрээ гарч ирсэн нь тун ховор бөгөөд бахархам үйл явдал байлаа.

Энхрий үрсийнхээ халамжит ээж, эх орныхоо зоригт бүсгүй танд баяр хүргэе!