Цаг үеийн мэдээ

АНУ-ын нисгэгчийн сургуульд суралцан төгссөн Ж.Ган-Өлзий Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн өдөр нисгэгчийн үнэмлэхээ гардан авлаа. 26 настай тэрбээр 1990 оноос хойшхи Монголын 3 дахь эмэгтэй нисгэгч болж байна. Таван жил нислэгийн удирдагчаар ажилласан Ж.Ган-Өлзий “Аэромонголиа” ХХК-д нисгэгчээр орсон байна.