Цаг үеийн мэдээ

Байт харвааны 2022 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлттэй боллоо. Тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулж, аваргуудаа тодруулав.

Энэ үеэр Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнхнаст, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан нар тамирчдад амжилт хүсэн, шагнал гардууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 70 гаруй тамирчин  рекурв, компаундын төрлөөр зургаан багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Байт харвааны рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд

Ж.Гантөгс алтан медаль /Хангарьд Спорт Клуб/

Б.Отгонболд мөнгөн медаль /Алдар Спорт Хороо/

Ө.Нэхийт хүрэл медаль/Алдар Спорт Хороо/

Байт харвааны рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд

П.Мишээлт алтан медаль /Алдар Спорт Хороо/

Д.Сэлэнгээ мөнгөн медаль /Добу Мэргэн клуб/

Ж.Дагийжанчив хүрэл медаль /Хангарьд спорт клуб/

Байт харвааны Компаунд  төрлийн эрэгтэй хувийн харваанд

Л.Мөнхбаатар алтан медаль /Aлдар Спорт Хороо/

П.Жамьянгомбо мөнгөн медаль/ Зэвт Хасар клуб/

М.Тэлмүүн хүрэл медаль/ Зэвт Хасар клуб/

Байт харвааны рекурв төрлийн  холимог багийн харваанд

Ж.Гантөгс Ж.Дагийжанчив нар алт / Хангарьд Спорт клуб/

Б.Отгонболд П.Мишээлт нар мөнгө / Алдар Спорт Хороо/

Д.Өсөхбаяр Д.Сэлэнгээ нар хүрэл медаль /Добу Мэргэн клуб/

Байт харвааны рекурв төрлийн эрэгтэй багийн харваанд

Ж.Гантөгс Д.Дашнамжил Э.Нармандах нар алт /Хангарьд Спорт клуб/

Ө.Нэхийт  Б.Отгонболд БТэнгисболд нар мөнгө /Алдар Спорт Хороо/

Э.Батбилэг Б.Буянтүшиг  М.Энхбаяр нар хүрэл/Баянзүрх дүүрэг/

Байт харвааны рекурв төрлийн эмэгтэй  багийн харваанд

Ш.Бямбасүрэн Б.Жавхлантөгс Д.Сэлэнгээ нар алт /Добу Мэргэн клуб/

П.Мишээлт  Э.Одонгуа О.Халиунсайхан нар мөнгө /Алдар Спорт хороо/

Ж.Дагийжанчив  Б.Мөнхчимэг  Г.Энхжин нар хүрэл /Хангарьд Спорт клуб/ тус тус хүртэв.