Цаг үеийн мэдээ

Жил бүрийн 6 сарын 7-нд бид Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн хувьд "Эрүүл, Аюулгүй Хүнс- Эрүүл Амьдралын үндэс" уриатайгаар тус өдрийг орон даяар тэмдэглэж байна.

Хоол хүнснийхээ аюулгүй байдлыг хангах зарчим

- Болгосон болон болгоогүй хүнсийг тус тусад нь байлга 

Учир нь: Түүхий мах, загас, тахиа, шувууны мах тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетүүд нь бэлтгэх, хадгалах явцад бусад хүнстэй холилдож улмаар бохирдуулдаг. 

- Бүх төрлийн түүхий махыг бусад болгосон хүнснээс тусад нь байлга 

- Хүнс бэлтгэхдээ хутга, гамбанз мод зэрэг багаж хэрэгслийг тус тусад нь хэрэглэ 

Хөргөгчинд хадгалж буй идэхэд бэлэн хоол, хүнсийг гадны бохирдлоос сэргийлж тус тусад нь хадгалах шаардлагатай.