Цаг үеийн мэдээ

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жил, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жил,  Хан-Уул дүүрэг цагдаагийн газрын 70 жилийн түүхт ойг тохиолдуулан “Хүүхэд таныг хамгаалъя” арга хэмжээний хүрээнд тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Золхүү “Анжел фиш” групптэй хамтран хүүхэд багачуудад 10 төрлийн 1000 ширхэг загасыг бэлэглэв.

Энэхүү арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нэг хүүхдэд 15-20 ширхэг загасыг бэлэглэж байгаа юм.

Хүүхэд багачууд эцэг эх, асран хамгаалагчидтайгаа ирж загас авахаас гадна хэрхэн зөв тэжээх талаар заавар, зөвлөгөө авч,  өөрийн ашигладагүй, илүү загасны хэрэгслээ өөрт байхгүй хэрэгслээр сольж, өөрсдийн туршлагаа бусадтайгаа хуваалцлаа.