Цаг үеийн мэдээ

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэдэг. Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,

Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийхийг зөвлөлөө.

УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Түргэн тусламжийн багийг дуудах,

Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,

Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,

Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.

Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм.