Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 77 тохиолдол батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 46 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 927.679 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт 1  бүртгэгдэж нийт нас баралт 2117 боллоо. 

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд : 

Өмнөговь аймагт 22, Дорноговь аймагт 5, Дорнод аймагт 1, Орхон аймагт 1, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 160 хүн эдгэрчээ.