Цаг үеийн мэдээ

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 6-р сарын 17-нд Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр Оросын эрх баригчдаас түүнд гардуулах санал тавьсан Александр Невскийн одонгоос татгалзсан тухай Казахстаны улс төр судлаач Ербол Едилов хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдэгджээ.

Казахстаны ерөнхийлөгч Токаев бүрэн эрхээ дуустал дотоодын болон гадаадын шагналыг авахгүй байхаар шийдсэн тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. “Төрийн тэргүүн хүндэтгэл үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн. Гэхдээ тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуустал дотоод, гадаадын шагналыг авахгүй байхаар шийдсэн. Яг ийм шалтгаанаар саяхан Бишкект айлчлах үеэрээ Киргизийн дээд шагнал "Манас" нэгдүгээр зэргийн одонгоос татгалзсан” гэж Едилов бичжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Токаевыг Оросын одон медалиас татгалзсаныг үгүйсгэжээ.  Тэрээр "Энэ мэдээлэл хаанаас гарсныг би мэдэхгүй, учир нь ямар ч шагнал гардуулахаар төлөвлөөгүй байсан" гэж Песков ярьжээ.

Эх сурвалж: Настоящее время