Цаг үеийн мэдээ

Украины дайн таамаглаж байгаагаас ч олон жил үргэлжилж болзошгүй гэдгийг НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Германы Bild сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Украины дайн олон жил үргэлжилж болзошгүй тул бид бэлтгэлтэй байх ёстой. Украиныг дайнд ялуулахын тулд барууны орнууд дэмжлэгээ зогсоож болохгүй” гэсэн байна.  

Столтенбергийн үзэж байгаагаар цэрэг армийн дэмжлэгээс гадна эрчим хүч, хоол хүнсний үнэ нэмэгдэж зардал ихэссэн ч дэмжлэгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэжээ. Мөн Украин руу илүү орчин үеийн зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлснээр Донбас мужийг чөлөөлөх боломжийг нэмэгдүүлнэ гэж тэрээр үзсэн байна. 

Орос, Украины дайн зүүн бүсийн Донбасын нутаг дэвсгэрт үргэлжилж, ойрын долоо хоногуудад Москва хяналтыг алхам алхмаар өөртөө авч байна. Оросын эрх баригчид НАТО-г Украиныг дэмжиж байгаад зэмлэн буруушааж байгаа юм. 

Эх сурвалж: ВВС