Цаг үеийн мэдээ

Удаан хугацаагаар албадмал байрлалд суух болон хэвтсэнээс хүзүүний 1 эсвэл 2 талд булчин хөшиж чангардаг.
- Хүзүүний булчин чангарснаас хүзүүгээр дамжин тархийг тэжээдэг артерийн судсанд даралт үзүүлж цусны урсгалыг сааруулдаг. Тархи руу очих цусны урсгал багассантай холбоотой тархинд хүчилтөрөгч болон цусаар дамжин очдог бусад тэжээл буурна. Үүнээс болоод бидний толгой өвддөг.
Энэ үед хэрхэн хүзүүний булчинг суллаж, тархины цусан хангамжыг сайжруулах вэ?
- Хүзүүнийхээ чилээг гаргана гээд уламжлалт ёсоор 360 градус хэзээ ч битгий эргүүлээрэй! Харин ч эсрэгээрээ гэмтэл авах эрсдэлтэй.
- Учир нь бидний хүзүүний булчин, нугалам 2 тийм хөдөлгөөнд зориулагдаагүй байдаг.
Тэгвэл ямар дасгал хүзүүнд гэмтэл учруулахгүй хирнээ хүзүүнтй булчингуудыг суллаж өгдөг вэ?
1. Хойш урагшаа гэдийхдээ тус бүрт 10-15 сек барьж хэвийн амьсгална. Гарны туслалцаатай мөн хийж болно.
2. Баруун, зүүн мөр лүү толгойг ээлжилж налуулна. Хугацааны хувьд өмнөхтэй ижил. Мөн гарны туслалцаа авч болно.
3. Баруун, зүүн мөрний чигтээ толгойг эргүүлнэ. 10-15 сек барьж хэвийн амьсгална.
4. 1 гарыг их биеийн ард авчиран нөгөө гараар дагз хэсгийг диагнал байдлаар урагшаа доош зөөлөн дарж сунгаж өгнө. Эсрэг талдаа 2 гараа сольж хийнэ. Хугацаа болон амьсгал өмнөхтэй ижил.
-Туршаад үзээрэй! Таны хүзүү толгой маш сайхан амарсан байх болно.
 -Өдөр бүр хийж дадвал хүзүүний шохойжилтоос айх хэрэггүй.