Цаг үеийн мэдээ

Их Британийн Хийтрөү нисэх будалд техникийн гэмтэл гарсны улмаас 30 орчим нислэг цуцлагдаж, 5,000 орчим зорчигч нисэх буудалд гацсан байна. Тус нисэх буудлын удирдлагын зүгээс  хоёр, гуравдугаар терминалд төлөвлөгдсөн бүх нислэгийн 10 хувийг болиулах шаардлага тавьжээ.

Техникийн гэмтэл тээшийн хэсэгт гарсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Ойрын долоо хоногуудад Гэтвик, ИйзиЖет зэрэг томоохон нисэх буудлуудад нислэгийнхээ тоог хязгаарлах шаардлага гарснаар олон арван мянган иргэн нислэгээ цуцлахад хүрчээ. Зуны амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал ихэссэн бөгөөд ажиллах хүчний хомсдол уг салбарт нүүрлээд байна.

Их Британийн агаарын тээврийн салбарт баримталдаг дүрэм журмын дагуу нислэг цуцлагдсан тохиолдолд үйлчлүүлэгчид хойшлуулахаас татгалзвал төлбөрөө бүрэн эргүүлж авах боломжтой ажээ. 

Эх сурвалж: ВВС