Цаг үеийн мэдээ

Доминиканы Бүгд Найрамдах улсаас Майамигийн олон улсын нисэх буудалд мягмар гарагт газардсан онгоц шатжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр шатаж буй онгоцноос зорчигчдыг эсэн мэнд гаргаж чадсан байна. 

Онгоц буух үед газардах төхөөрөмж эвдэрч онгоцны дотор талаас гал асаж эхэлжээ. Рэд Эйр компанийн нислэг Доминикан улсын нийслэл Санто Доминго хотоос 126 зорчигч тээвэрлэн ирсэн байна. Эдгээр зорчигчдын гурав нь онгоцноос нүүлгэн шилжүүлэх үед хөнгөн бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ.

Бусад зорчигчдыг автобусаар терминал руу хүргэсэн байна. Нисэх буудал, онцгой байдлын албаны гал сөнөөгчид галыг өргөн хүрээнд хамруулалгүй унтрааж чаджээ. Уг явдлын улмаас мягмар гарагийн оройны хэд хэдэн нислэгийг хойшлуулсан байна. Галын шалтгааныг тогтоох ажил өнөөдрөөс эхэлжээ.

Эх сурвалж: The Guardian