Цаг үеийн мэдээ

2022 оны 06-р сарын 21-ний өдөр Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолд: 

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай" 66 дугаар тогтоол гарч, Улс орон даяар тархсан цар тахлын нөхцөл байдал арилсантай холбогдуулан Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны 2021 оны 12 сарын 23-ны өдрийн хуралдааны 22/20 дугаар тогтоолын үйлчлэлийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосугай.

Хоёр. АН-ын ээлжит бус Их хурал 2022 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус Их хурал завсарласан байгаа тул Үндсэн дүрмийн 8.3.1-д заасан Үндэсний Бодлогын Хорооны эрх, Улс төрийн зөвлөлд шилжих нөхцөл бүрдсэнийг тогтоосугай. 

2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолд: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.3.1, 5 дугаар бүлгийн 5.21.1, 5.21.27, 5.21.30, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны журмын 2.14 дэх заалтууд Монгол Улсын Дээд шүүхийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  Дотоод сонгуулийн хорооны гишүүн Л.Батмөнхийн өргөдлийг хэлэлцээд ТОГТООХ нь:

Нэг. Ардчилсан намын даргын бүртгэлээс хасагдсан С.Эрдэнийн зохион байгуулсан Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль, Үндэсний Бодлогын Хорооны гишүүний татвар хураасан, Үндэсний Бодлогын Хороонд нэр дэвшигчдээс дэнчин авсан, Дүрмийн бус Үндэсний Бодлогын Хороог хуралдуулж шийдвэр гаргасан үйлдлүүд үндсэн дүрэм журамд нийцээгүй тул хүчингүйд тооцсугай гэжээ.