Цаг үеийн мэдээ

УИХ-ын хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн иргэд, сонгогчидтой нээлттэй ярилцаж, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, А.Адьяасүрэн нарын хамт хэлэлцүүлэг өрнүүллээ. Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд тэдний саналыг тусгахад D-Parliament цахим систем онцгой ач холбогдолтой тул идэвхтэй ашиглахыг уриалав. Мөн Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санал бодол, байр суурийг сонслоо.