Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн 18-р хороонд буюу Хүннү-2222 хорооллын хажууд баригдаж буй барилгын кран унаж, хоёр хүний амь хохироосон ослын талаар МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

МХЕГ: Тухайн ослын үеэр барилгын талбайд нийт 3 кран ажиллаж байсан бөгөөд 50тн даацтай авто кран унаж хоёр хүний амь нас хохирсон. Ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн байдалтай байна. Авто краныг ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж, тэгшилж ашиглах ёстой байдаг. Тэр дүрмийн дагуу зам талбайгаа бэлдээгүй хазгай, тэгш бус гадаргуу дээр краныг ашигласны улмаас энэхүү осол гарсан байна. Краныг ашиглаж байх явцад энэхүү осол гарсан учраас хөдөлмөрийн аюулгүй байдалд хамаарагдахгүй.

Улсын хэмжээнд 17,000 орчим өргөх байгууламж буюу цамхагт кран, гүүрэн кран, өөрөө явагч кран, авто кран бүртгэлтэй байдаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй кран 3000 орчим байгаагаас үүнээс авто кран нь 360 орчим байна.Үүнээс 14,000 орчим нь идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг Барилга, хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авсан 200 аж ахуйн нэгж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 100 орчим аж ахуйн нэгж техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангуулах, хяналтыг нь тавиулах зэрэг магадлан баталгаажуулах ажлыг хийж байгаа. Түүнийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байгууллага бүртгэдэг” гэв. 

 

Таны сурталчилгаа