Цаг үеийн мэдээ

Зургаадугаар сарын 26-ны Ням гарагийн 12:00 цагаас болох "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглохоор улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна. Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар бүртгүүллээ.

Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 25 буюу Бямба гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Бөхчүүд, жаяг дэгийн баг, үзэгчдээс тус бүр хоёр азтан тодруулна.