Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Шарга морьт зуслангийн замд хөндлөн хагаралд тэсвэртэй туршилтын асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Туршилтын ажлын зорилго нь хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт барихын тулд ажлын талбайг хольцын төрөл болон хагарал удирдах заадсын төрлөөс хамааруулж хэдэн хэсэгт хувааж, өнөөг хүртэл нийслэлийн авто замд хэрэглэж ирсэн хольцтой харьцуулан түүний үр дүнг шалгах зорилготой бөгөөд Монгол орны авто замын хөндлөн хагаралд авах  арга хэмжээнд хамгийн тохирох аргыг тогтоож, авто замын хучлагад бодитоор хэрэглэх юм.