Цаг үеийн мэдээ

“Бишкек-2022” Азийн аваргын тэмцээний насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Асашёорюү Кап” өсвөрийн ОУТ-ий аварга Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Баярбаатарын Сарнай хамгийн хүнд буюу 76 кг-д дөрөв барилдснаас хоёр ялж, хоёр ялагдаж хүрэл медалийн тавцанд зогссон. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Озода Зарипбоеваг 10:0-ээр илүүрхэж ялав. Б.Сарнайгийн хувьд хүнд бэртлийн улмаас дөрвөн жилийн хугацаанд барилдаагүй бөгөөд саяхнаас дэвжээндээ эргэн ирсэн юм.

Ийнхүү Бишкекийн дэвжээнд Монголын гурван бүсгүй барилдснаас хоёр алт, нэг хүрэл, бүгд медальтай эх орондоо ирэхээр болов.