Цаг үеийн мэдээ

Мас-рестлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 23-24-нд ОХУ-ын Якутад болж өндөрлөлөө. Монголын модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгийн удирдлага дор 13 тамирчин оролцсон бөгөөд өчигдөр 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд сүүлийн өдөр буюу өнөөдөр 65 кг-ын жинд Зидаабазарын Сарантуяа, Хөхөөгийн Мөнхтуяа нар хоёрыг нэмж, нийт дөрвөн хүрэл медальтай нутагтаа ирэхээр болов. 

Дөрөв дэх удаагийн тэмцээнд Азербайжан, Аргентин, Беларусь, Бенин, Бразил, Унгар, Грек, Энэтхэг, Кыргызстан, Монгол, Пакистан, ОХУ, Серб, Словак, Того, Узбекистан, Ангол, Афганистан, Гаити, Гана, Египет, Замби, Йемен, Индонези, Иордан, Ирак, Иран, Казахстан, Камерун, Кени, Колумби, Конго, Кот-д'Ивуар, Мавритан, Марокко, Сири, Нигери, Сомали, Тажикистан, Тунис, Туркменистан гэсэн 41 орны тамирчид өрсөлдөв.