Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 67 тохиолдол батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 32 нь Улаанбаатар хотод, 35 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 928.514 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт  бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2118 байна. 

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд : 

Баянхонгор аймаг 3, Дархан-Уул аймагт 1, Дорноговь аймаг 11, Дорнод аймаг 1, Орхон аймаг 1, Өмнөговь аймагт 18 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 142 хүн эдгэрчээ. 

Таны сурталчилгаа