Цаг үеийн мэдээ

23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыркызстаны нийслэл Бишкект үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эрэгтэй хоёр тамирчин хүч үзсэн бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Эрдэнэбилэгийн Дөлөө Кыргызстаны Бекзад Алмаз-Уулуд цэвэр ялагдсан ч Казахстаны Мухамед Балгабайг цэвэр дарав. Ингэснээр манай бөх орой энэ сарын эхээр Болат Турлыхановын тэмцээнд түрүүлсэн Энэтхэгийн Амантай хүч үзэхээр болов. Хэрэв Э.Дөлөө түүнийг ялбал мөнгө, ялагдвал хүрэл медалиар дээр бууна. Харин 70 кг-д барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Батдэлгэрийн Баттулга  хэсэгтээ Досжан Ассетовт цэвэр, Туркменистаны Арслан Аманмырадовт 7:14-өөр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.