Цаг үеийн мэдээ

Тухайлбал:

1. Энэ оны оны 06-р сарын 24-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр Хотонт гэх газарт Т (21 настай, эрэгтэй) Toyota prius 20 маркийн автомашиныг жолоодож яваад осолдож жолооч Т нас барсан. Тухайн автомашинд зорчиж явсан 21- 23 насны 4 иргэн гэмтэл учирсан бөгөөд  жолооч болон зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амь хохирогч Т жолоо барьсан гэх нөхцөлтэй;

2. Мөн оны 06 дугаар сарын 24  өглөө 07.40 минутад  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1-р баг “Гарьдын хад” гэх газар улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /эр,29 настай/ нь жолооч Ц /эрэгтэй, 31 настай/-ийн жолоодон явсан Тоёота Ланд Круйзер-70 маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үедээ шүргэлцсэний улмаас онхолдож 3 зорчигч нас барж 2 хүн гэмтсэн нөхцөлтэй;

3. Мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр 17:40 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р баг “Худаг уртын бригад” орчим улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд Тоёота королла пиелдер маркийн автомашины жолооч С /эр,34 настай/, Т /эмэгтэй, 28 настай/-ын жолоодож явсан Тоёота приус-20 маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарч 1 зорчигч нас барж, 2 хүн гэмтсэн. Урьдчилсан байдлаар зорчигч жолоочийн анхаарлыг сарниулсан гэх нөхцөлтэй;

4. Мөн 06 дугаар сарын 24 ний өдрийн 19.40 цагт Увс аймгийн “Баруунтуруун сум Зүүнтуруун баг Довцог гэх газрын шороон замд иргэн А /эр.42н/  нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож онхолдон зорчиж явсан С /эр.73н/ нас барсан. Жолооч А нь эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хамгаалах малгай хэрэглээгүй гэх нөхцөлтэй зам тээврийн осол, хэргийг нутаг дэсвгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. 

Сонголт зөвхөн таны гарт байна. 

Аажуу явбал аяндаа хүрнэдээ