Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр 16 жүдоч барилдснаас 73 кг-ын жинд “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алт, тус жинд спортын мастер Лавжаргалын Анхзаяа хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Медалийн төлөөх барилдаан 17:00 цагт эхэлнэ.