Цаг үеийн мэдээ

“Улаанбаатар-2022” жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр 16 жүдоч барилдснаас 73 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль хүртсэнээр манай шигшээ баг 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай болоод байна.