БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 302,000 га талбайд ойн хөнөөлт шавж эсрэг тэмцлийн ажлыг хийх шаардлагатай байгааг аймгийн удирдлага, аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.
2021 оны судалгаагаар 149900 га газар ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн байсан бол 2022 оны 5 сарын байдлаар 302000га болж нэмэгджээ.
Төсвийн боломжоос шалтгаалан аймгаас 100 гаран сая төгрөг, яамнаас 250 орчим сая төгрөгийг гаргаж тэмцлийн ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн БОАЖЯ-ны захиалгаар тавигдаж буй Хатгал-Жанхай-Тойлогт авто замын ажлын явцтай танилцлаа.
Нийт 37.9км замын ажлаас 2022 онд 10км замыг ашиглалтанд бүрэн оруулахаар ажиллаж байна.
Хатгал - Ашихай 5.5км замыг 2022 онд бүрэн ашиглалтанд оруулах зорилттой. Байгаль орчин, аялал жуулчлалын яам