Цаг үеийн мэдээ

"The Hu" хамтлаг Европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэгвэл энэ оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 09-ний хооронд “Хар аянга” нэртэй аялан тоглолтоо хийх товоо албан ёсоор зарлажээ.
   Тус хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгосон. Мөн 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон туршлагатай. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцож байсан.