Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Соёлын яам, Үндэсний Урлагийн их театр, УДЭТ, “Херо” интертайнмент, “Хувьсал” продакшн хамтран дахин тавьсан бөгөөд дуу хөгжим, бүжиг, тайз, дэлгэцийн цогц шийдэлтэй, үндэсний сонгодог жүжгийн хэв маягийг бүрэн шингээсэн, онцлох бүтээл болж чадсан хэмээн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Энэхүү жүжиг нь 70 удаа тасралтгүй тоглож, нийт 40,740 үзэгчид хүрснээр Монголд рекорд тогтоожээ. 

Тэгвэл тус жүжиг тайзнаа долдугаар сарын 10-наас дахин тоглогдохоор болжээ.