Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 103 тохиолдол батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 46 нь Улаанбаатар хотод, 57 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 928.981 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт  бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2118 байна. 

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд : 

Архангай аймагт 1, Дархан-Уул аймагт 1, Дорноговь аймагт 3, Орхон аймагт 3, Өвөрхангай аймагт 12, Өмнөговь аймагт 33, Төв аймагт 1, Ховд аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрчээ.