Цаг үеийн мэдээ

Дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” хамтарсан тоглолтоо хийх гэж байна. 

“Наад” тоглолт долоодугаар сарын 9-ний 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборын 3 давхарт байрлах  Z’Terra рестораны задгай талбайд болох юм. 

Тоглолтын талаарх мэдээллийг 8803-1437, 8800-8729 дугаарын утаснаас лавлах боломжтой. 

Дуунд дуртай түмнээ нэгэн үдшийг ардын урлагаар цэнгэж, амтат дарсаар дайлуулж, өв соёлоороо бахархаж, үндэсний хувцасаараа гоёж наадахыг уриаллаа.