Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 333 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 942,186 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын: 161 нь Улаанбаатар хотод, 172 нь орон нутагт буюу 11 аймагт тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 611 хүн эдгэрсэн бол одоогоор 9,600 хүн хяналтад байна.