Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 375 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 943.690 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын: 199 нь Улаанбаатар хотод, 176 нь орон нутагт буюу 11 аймагт тус тус бүртгэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Архангай аймагт 7, Баян-Өлгий аймагт 3, Дархан-Уул аймагт 8, Дорноговь аймагт 27, Орхон аймагт 2, Өвөрхангай аймагт 8, Өмнөговь аймагт 103, Сүхбаатар аймагт 1, Сэлэнгэ аймагт 3, Төв аймагт 10, Ховд аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгдлээ. 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 692 хүн эдгэрсэн бол одоогоор 9,600 хүн хяналтад байна