Цаг үеийн мэдээ

 Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц. Билэгтсайхан: “Омикрон хувилбарын BA.4 болон BA.5 тохиолдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Зургаадугаар сарын сорьцод BA.4 болон BA.5-ын хэв шинж тодорхойлогдсон. Харин долдугаар сарын сорьцод BA.5 сорьцын дэд хэв шинж 70 хувьтай байна. BA.5 хувилбарын нууц үе 2-4 хоног байна. Давтан халдвар авч буй хүмүүс 2-3 удаа өвдсөн байна.

BA.4 , BA.5  хувилбар ханиад болон амьсгалын шинж тэмдгээр илэрч байна. Хоолой хөндүүрлэх, хамраас нус гоожих, хуурай ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1,3 дахин халдварт өртөх эрсдэлтэй байна. Улс даяар 1810 хүн хэвтэн эмчлүүлж байна” гэв