Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 269 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 944.720 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын: 157 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт буюу 9 аймагт тус тус бүртгэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Архангай аймагт 6, Баян-Өлгий аймагт 5, Говь-Алтай аймагт 2, Дархан-Уул аймагт 5, Орхон аймагт 1,Өмнөговь аймагт 56, Төв аймагт 16, Увс аймагт 11, Ховд аймагт 10 тохиолдол тус тус бүртгэгдлээ. 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 892 хүн эдгэрсэн бол одоогоор 11,207 хүн хяналтад байна.