Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 248 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945,900 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын: 101 нь Улаанбаатар хотод,147 нь орон нутагт буюу 7 аймагт тус тус бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол одоогоор 1,648 хүн хяналтад байна.