Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 209 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 947.231 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын: 135 нь Улаанбаатар хотод, 74 нь орон нутагт буюу 4 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Дорноговь аймагт 2, Дорнод аймагт 1, Өвөрхангай аймагт 8, Өмнөговь аймагт 63 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 421 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 9750, эмнэлгийн хяналтад 2217  хүн хяналтад байна.