Цаг үеийн мэдээ

Монгол улсад төдийгүй дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчлөл ихэсч байна. 

Хүүхдийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг "Комирнэти" (BNT162b2) вакцинаар дархлаажуулах шийдвэр гарсантай холбогдуулан 5-11 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг үнэлж вакцинд хамруулах эсэх шийдвэрээ гаргахад зориулан нотолгоонд суурилсан мэдээллийг хүргэж байна.