Цаг үеийн мэдээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл  “Худалдагч охин” уран сайхны кино  АНУ-д болж буй “New York Asian Film Festival 2022" наадмаас "Шилдэг кино" шагнал хүртжээ. 

Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой бөгөөд энэ онд 20 жилийн ой нь тохиож байгаа юм байна.

"Худалдагч охин" киноны гол дүрийг жүжигчин Б.Баярцэцэг бүтээжээ.