Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 339 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 948.421 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын: 202 нь Улаанбаатар хотод, 137 нь орон нутагт буюу 7 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Баянхонгор аймагт 13, Дархан-Уул аймагт 11, Дорноговь аймагт 41, Орхон аймагт 6, Өмнөговь аймагт 56, Сүхбаатар аймагт 2, Ховд аймагт 8 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 984 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 9555, эмнэлгийн хяналтад 2210  хүн хяналтад байна.