Цаг үеийн мэдээ

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин соёлын наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 8-р сарын 06-ны 12:00 цагаас цагаас эхэлнэ. 

Тус барилдаанд барилдах бөхчүүд  оноолтоор барилддаг уламжлалттай  тул   бөхчүүдийг маргааш буюу 2022 оны 8-р сарын 03-ны 11:40 цагаас 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны заланд биеэр бүртгэж, сугалааг хийнэ. 

Зохион байгуулах комисс