Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 ам метр явган хүний зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ. Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил үргэлжлэхээр болсон юм. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж, тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан алдааг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгажээ.