Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 446 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 958.845 болж нэмэгдэв.

Коронавируст халдварын улмаас 1 хүн эндэж нийт бас баралт 2123 боллоо. 

Илэрсэн халдварын: 226 нь Улаанбаатар хотод, 220 нь орон нутагт буюу 13 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Архангай аймагт 4, Баян-Өлгий аймагт 7, Баянхонгор аймагт 2, Говь-Алтай аймаг 2, Дархан-Уул аймагт 7, Дорноговь аймагт 30, Орхон аймагт 6, Өвөрхангай аймагт 78, Өмнөговь аймагт 68, Сүхбаатар аймагт 4,  Төв аймагт 3, Увс аймагт 5, Ховд аймагт 4 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1172 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 11.897, эмнэлгийн хяналтад 2228  хүн хяналтад байна.