Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 362 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 962.494 болж нэмэгдэв.

Коронавируст халдварын улмаас нийт 2123 хүн нас баржээ. 

Илэрсэн халдварын: 203 нь Улаанбаатар хотод, 159 нь орон нутагт буюу 6 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Говь-Алтай аймагт 1, Дархан-Уул аймагт 13, Дорноговь аймагт 84, Орхон аймагт 8, Өмнөговь аймагт 40, Сүхбаатар аймагт 4, Увс аймагт 1, Ховд аймагт 8 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1688 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 10.379, эмнэлгийн хяналтад 2147  хүн хяналтад байна.